НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1.1. Ufinance аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өөрийн серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг өөрийн архивд холбогдох журмын дагуу хадгалж хамгаална.

1.2. Ufinance аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг бүрэн хамгаалахуйц техникийн шаардлагыг хангасан байна. Үүнд Хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг хамруулж ойлгоно.

1.3. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг дараах байдлаар ашиглах ба өөрөөр байдлаар ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ. Үүнд:

1.3.1. Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх зорилгоор зээлжих зэрэглэл тооцоолол хийх, санхүүгийн болон хувийн сахилга батыг үнэлж дүгнэх, зээлийн эрх хэмжээ тогтоох зорилгоор ашиглах;

1.3.2. Цаашид ББСБ-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор ББСБ-ын дотоод хэрэгцээнд ашиглах;

1.3.3. Ufinance аппликейшний програм хангамж болон зээлжих зэрэглэлийн аргачлал хөгжүүлэхэд ашиглах;

1.3.4. Дээрх зорилгоор Ufinance аппликейшний програм хангамжийг хөгжүүлэгчид шилжүүлэх, ашиглуулах;

1.3.5. Ufinance аппликейшнээр дамжуулан хамтран ажиллагч байгууллагуудын үйлчилгээг хүргэх үед хэрэглэгчийн зөвшөөрлөөр хамтрагч байгууллагад тодорхой нэр дурдсан мэдээллийг дамжуулах;

1.4. Хэрэглэгч Ufinance аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг тухай бүр сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна. Үүнд:

1.4.1. Ufinance аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

1.4.2. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;

1.4.3. Нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг чандлан хадгалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх, тэдгээрийг алдсан, бусад этгээд ашигласан байж болзошгүй тохиолдолд нэн даруй ББСБ-ийн үйлчилгээний аль нэг сувгаар мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс учирсан аливаа хохирлыг дангаар хариуцах;

1.4.4. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах;

1.4.5. Ufinance аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;

1.5. Хэрэглэгчийн цахим зээлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хуульд заасан хугацаанд архивлаж хадгална.

1.6. Зээлийн үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр эсвэл утсаар гаргасан тохиолдолд ажлын 7 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах, дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.

1.7. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалтай холбогдуулан ББСБ-ын ажилтнууд нь Мэдээллийн аюулгүй байдлын журмыг мөрдөнө. Уг журамд Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалтай холбоотой бүхий заалтуудыг дэлгэрэнгүй агуулсан байна.

#